skip to Main Content

Р.ЧОЙНОМЫН МЭНДЭЛСНИЙ 60 ЖИЛИЙН ОЙД

60jil2ХАДГАЛСАН БҮХНЭЭ МУЗЕЙД ӨГӨӨРЭЙ
Монгол улсын төрийн соёрхолт нэрт зохиолч Р.Чойном агсны мэндэлсний 60 жилийн ойг энэ IX сарын нэгэнд орон даяар өргөн гэмдэглэх гэж байна. Саяхан их зохиолчийн төрж өссөн нутаг Хэнтий аймгийн Дархан сумын “Иргэдийн хурлын тэргүүлэгчдййн дарга Г.Юндэн, сумын засаг дарга Ж.Намхайдорж. V багийн засаг дарга Н.Жижаа, Р.Чойном агсны анд нөхөр, гэр музейг нь санаачлагч Г.Тогоо нар Улаанбаатар хотноо зочилж, Их зохиолчийн анд найз нар, нутаг нугынхан, уран бүтээлийг нь бишрэн шүтэгчдийн төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа.
Энэ уулзалт ярилцлагад Дархан сумын удирдлагуудаас гадна их зохиолчийн амьдралын сүүлчийн мөчүүдэд нэг гэрт хамт байж, эмнэлэгт хүргэн, гэрээс үгийг нь сонсож байсан зураач Дэмбэрэл гэргийн хамт, уран бүтээлээ хамт туурвиж, нэг гэрт олон жил хамт амьдарсан зураач Үржнээ, улс төрийн хэргээр яллагдах үед нь мөрдөн байцаагчаар ажиллаж байсан ахмад хуульч Бандихүү гуай, Р.Чойномын нэрэмжит ганц хүний “Од” театрын эзэн “Улаанбаатар” сонины гоц авьяастанд олгодог Хангарьд шагналт дуучин Сосорбарам, Р.Чойномтой яруу найргийн моринд сундалдаж явсан зохиолч Түвшинжаргал. радиогийн сурвалжлагч соёлын гавьяат зүтгэлтэн Чойжамц, “Улаанбаатар” телевизийн найруулагч Болд нарын олон хүн оролцож санал бодлоо харилцан ярилцлаа.
Дархан суманд Р.Чойномын гэр музей байгуулахад гурван өрөөтэй сууцны том байшингаа гаргаж буян хийсэн төдийгүй музейд тавих дурсгалт зүйлийг нь Улаанбаатар хотоос цуглуулахаар ачааны хоёр машинтай хүрч ирсэн багын анд Г.Тогоо, “Их зохиолчийн эдэлж хэрэглэж байсан зүйл, зохиол бүтээл, бичгийн хэрэгслэлийг нь олж туслаач таньдаг мэддэг хүмүүстэй нь уулзуулаач. Бид хүмүүсийн гар дээр байгаа зүйлийг гэр музейд найдвартайгаар хадгалан, өргөн түмэнд сурталчлах болно” гэлээ.
Хуульч Бандихүү гуай Хажуу-Улааны хорих ангид Р.Чойномыг байцаахаар очиход нъ их зохиолч маань мөрдөн байцаагчдаа дурсгасан В.И.Лениний үйсэн наамал хөргийг гэр музейд бэлэглэлээ.
Р.Чойномын нэрэмжит ганц хүний “Од” театрын эзэн нэрт жүжигчин Сосорбарам нөхдийнхөө хамт Улаанбаатар хот, Хэнтийд хэд хэдэн удаа тоглолт хийн орлогыг нь гэр музейн санд нийлүүлнэ гэв.
Зураач Үржнээ VIII сарын дундуур Дархан сум очиж гэр музейн зураг чимэглэлийн бүх ажлыг IX сарын нэгний наана дуусгаж нээлтэд бэлэн болгоно гэв.
Энд оролцсон хүмүүс, нэрт зохиолч Р.Чойномыг дэмжигч уран бүтээлчдийн нэгдсэн том концертыг Улаанбаатар хотод тоглуулан орлогыг нь түүний мэндэлсний 60 жилийн ойн санд мялаалга болгон өргөх, Улаанбаатар хотын зохиолчдын “Р.Чойном ба эрин үеийн монголын уран зохиол” эрдэм шинжилгээний бага хурал зохиох, Дархан сумын Дунд сургуулийг Р.Чойномын нэрэмжит болгох, гэр музейг нь үлгэр жишээ тохижуулж гадаад дотоодын зочид гийчдэд үзүүлэх байнгын үйлчилгээтэй болгох, ойн үеэр морь уралдуулж бөх барилдуулж Р.Чойномын гарын үсэгтэй медалиар шагнан урамшуулах, яруу найргийн наадмыг Дархан суманд зохион байгуулах зэрэг санал гаргаж бүгд дэмжицгээлээ.
Нэрт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 60 жилийн ойг улсын хэмжээгээр өргөн тэмдэглэх нь зүйтэй гэсэн санал ч гарч байв. Монгол улсын төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойном агсны мэндэлсний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Улаанбаатар хотын салбар комиссыг Хэнтий аймгийн уугуул иргэн, Монголын Үндэсний Эв нэгдлийн Намын тэргүүн Н.Ням-Осороор удирдуулан байгуулав. Комиссын бүрэлдэхүүнд зохиолч. сзтгүүлч, зураач уран бүтээлчид оржээ.
Галсангийн ЖАМЪЯН

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest
Newest Most Voted
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x