skip to Main Content

Р.ЧОЙНОМ НАЙРАГЧ ЭЭЖИЙН ХАМТ

eejiin_hamtМонгол Улсын төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсэн өдөр саяхан тохиосон билээ. Тэрээр Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа хэмээх газар эдүгээгээс 75 жилийн өмнө мэндэлжээ.
Их найрагчийн эцэг Гилогринчин нь эрдэм номтой лам хувраг хүн байв. Тиймээс хүүдээ Чойному-Сурияа гэх нэрийг анх хайрласан нь хожмоо сургуульд орохдоо Чойном болсон гэдэг. Хар багадаа эцгээсээ хагацан, амьдралын хатуу хөтүүг туулсан, авьяасынхаа галыг цахиж шүлэг найраг хэлхэж эхлэн, уран бүтээлийн замд хөл тавьсан гээд Р.Чойном найрагчийн намтар сонин содон баримтаар дүүрэн.
Уншигч танаа толилуулж буй энэ зураг бол Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн архивт байгаа ховор нандин зургийн нэг. Найрагч энэ зургийг 1962 онд авахуулжээ. Энэ үед тэрээр Улаанбаатар хотноо ирж, дөрөвдүгээр дэлгүүрийн хажуугийн 96 айлын орон сууцанд амьдарч байсан аж. Тэрээр “Залуу нас” найраглалаа хэвлүүлж, олны анхааралд ид өртөж, магтаал, шүүмжлэлийн аль алиныг хүлээж, жинхэнэ шуугиулж байсан үедээ уг зургийг авахуулсан байна. Р.Чойном найрагчийн ээжтэйгээ авахуулсан цөөн зургийн нэг энэ. Найрагчийн ээж Д.Рэгзэн гуайн тэвэрсэн бяцхан хүүхэд бол найрагчийн төрсөн дүү Р.Тунгалагийн том хүү П.Ганбат гэнэ. Хагас зуун жилийн өмнөх ээж, хүү, зээ гурвын эгэлхэн дүр төрх гэрэл зургийн хальснаа ийн үлджээ.
Г.Сонинбаяр

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x