СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ НОМНЫ ШИНЭ ХЭВЛЭЛТ
Сүмтэй бударын чулуу номны шинэ хэвлэлт “ӨД” Сан 2000 оноос хойш Р.Чойномын хэвлэгдэж байгаагүй зохиол бүтээлүүдийг эмхэтгэн “Р.Чойномын Номын сан” нэртэйгээр цуврал ном гаргаж байгаа юм. Нийт 17 цуврал ном хэвлүүлж, уншигчдын хүртээл болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр номын нь эх бэлтгэл дуусч, хэвлэлтэд ороход бэлэн болоод байна.
Үүний нэг нь “Сүмтэй бударын чулуу” юм. Эл ном анх 1990 онд 15000 хувь хэвлэгдэж байсан боловч одоо олдоц багатай уншигчдын унших дуртай ном хэвээрээ байсаар байна.
Хоёр дахь хэвлэлтийн онцлог гэвэл, халаасанд багтах хэмжээтэй болгож форматыг багасгасан тул уншигчид авч явахад хялбар, 2 боть (570 гаруй хуудастай) болгосноос гадна, Р.Чойномын өөрийнх нь эх гар бичмэл, бусад сурвалжуудтай нарийвчлан тулган үзэж, бүх шүлэг, найраглалын 75 орчим хувийн эхийг сэргээсэн болно.
Жишээлбэл, уг номын эхний хэвлэлтийн 49 дүгээр тал дахь “Шүлгийн шивнээ” наймт дуулийн VI хэсэг орхигдсон байсныг (шинэ хэвлэлтийн 70 дахь тал)
Төмөр цоожны цаана, хоёр зуун шөнийг авсан
Төрийн хэрэгтэн миний холын бодол биелж
Будан манант хайраар хонгор биеийг чинь тэвэрч
Буцан залуусах цаг, олъё гэвэл олдоноо!
Хориг торон дотроос хоёр биенээ чөлөөлж
Хорвоод хүний эзэлдэг, цэнгэл бүхнээс амсч
Хоног-бие хоёроороо тоглож сууя гэвэл
Хоншоортой төрсөн хүнд, хэдхэн сарын зай бий! гэж нөхөж оруулав.
Сурталчилгаа хийх санал:
Хоёр боть тус бүр дотор ивээн тэтгэгчийн өнгөт зурагт хуудас, номын хавчуурга, гадар хавтас, web хуудас, анонс, баннер, номын баярын нээлт, цуврал нэвтрүүлэг, номын тараах хуудас, “ӨД” сангийн албан ёсны бланкан дээр сурталчилгааны мэдээлэл, таних тэмдэг байрлуулах, гар утасны үйлчилгээнд найрагчийн шүлгээс тавих эрхийг тодорхой хугацаагаар олгох зэрэг сурталчилгааны төрлүүд байж болно.