skip to Main Content

“НОЁН ГЭГЭЭНИЙ НУТГААР” НОМЫН ЗОХИОГЧИЙН ҮГ

Номын нэр: НОЁН ГЭГЭЭНИЙ НУТГААР
Зохиогч: А.Шартолгой, Ш.Баяржаргал
Хэвлэсэн он: 2011 он
Номны хэмжээ: В5
Хуудасны тоо: 256
Номын төрөл: Түүх, намтар, дурсамжийн гурвал хураангуй
Худалдаж авах үнэ: 12000 төг
Хэвлэсэн газар: “Жиком пресс” ХХК
ISBN: 978-99962-58-53-4

“НОЁН ГЭГЭЭНИЙ НУТГААР” НОМЫН ЗОХИОГЧИЙН ҮГ

Миний хувьд, Равжаа судлаач бус, харин Хутагтын бүтээл туурвил, гайхамшигт үйлсийг зөвхөн шүтэн бишрэгчийн нэгэн билээ.
Он цагийн эрхшээлээр олон зүйл ул мөргүй мартагдахын гачлан байдаг тул “Говийн V ноён Гэгээний нутгаар” хэмээх намтар, түүхийн зарим онцлог зүйлийн хураангуйг эмхэтгэхийн учир нь хүмүүн бүр унаган нутгийнхаа уул ус, газар нутаг, үүх түүх, үйл явдлын он цаг, орон зайг танин мэдэхүйн үүднээс, оюутан залуус хойч үеийнхний судалгааны ажилд нь зориулвай.

Аймаг, сум орон нутгийн уугуул иргэдээс алдар цуутай гавьяат, эрдэмтэн доктор, зураач, жүжигчин, баатар, малчин, эмч, улс төрч, эдийн засагч, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтнүүд олноор төрөн гарч, тэдний тухай урьд өмнө нь тусгайлсан ном гарч байсан тул давхардуулж хэвлэсэнгүй.

Энэ нь түүхийн бүрэн цогц товчоон гэсэн үг бус, харин ГОВЬ-ХУТАГТ хоёрт холбогдох түүх, намтар, дурсамжийн гурвал хураангуй зонхилох учир уншигч танд Дорнын говиор зорчсон мэт оюуны таашаал эдлүүлбэл бидний эрхэм зорилго биелэх болно.

Таалал орших болтугай.

Авидын Шартолгой


17-р жарны Төмөр туулай жил, Хаврын дунд сарын шөнийн гуравны Сумъяа гариг, билигт сайн өдөр бичиж дуусгав.

Гарчиг

Нэгдүгээр бүлэг 5
Дорноговь, газар зүйн хувьд — Равжаагийн үе дэх Манжийн хаад — Жанжаа Эрдэнэ хутагт — Далай лам — Халхын Богдууд — Говийн долоон хутагтууд — Мэргэн вангийн хошууны ноёдууд —Одоогийн сумдын нутаг дахь сүм хийдийн үлдэц — Морин өртөөний сүлжээ — 1920-1935 оны үеийн хилийн овоо

Хоёрдугаар бүлэг 79
Говийн таван шүтээн — Галбын гурван хийд — Онгийн гурван хийд — Говийн гурван хийд —Жигмэдгончиг сойвин — Хамарын хийдийн үүсгэл — Тавдугаар ноён гэгээний цэдгийн товч хураангуй — Гиваадин Равжаалин үзмэрийн сүмийн үе үеийн тахилчид — V үеийн тахилч Г.Түдэв — Хутагтын хөрөг дүрийн тухай — Равжаагийн үе дэх дорно дахины бичгийн эрдэмтэн мэргэд — Равжаагийн үе дэх өрнөдийн урлаг соёлын эрдэмтэд

Гуравдугаар бүлэг 139
1911 он — Богд хаант Монгол улсын газар нутаг — Мэргэн вангийн хошууны газар нутаг —Домогт баатар Мааньзав — 1914-1921 оны өмнөд хил — Мэргэн вангийн хошууны хуульч Сандаг — Анги лам Шагдар — Анги гэвш Ламаажав — Цорж лам гавж Диваасамбуу — Намжилваанчиг арслан — Хүрээ зам — Боржигин цэцэн вангийн хошуу нутаг — Зүүн Чойр — Дорноговийн чиглэл дэх түүхэн замын бүдүүвч зураг — Замын үүд — Дорноговь аймаг, 1931 он — Хөх мичин жил — Их говийн зоригтон, 1944 он — 1945 оны намар — Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр — Улаанбаатар төмөр зам Дорноговийн нутгаар — Дорноговь аймгийн өнөөдрийн өнгө — XVIII зууны гайхамшиг — XXI зууны Монголын нэгэн гайхамшиг — Дорноговийн зохиолчдоос — Зохиолч, түүхч Г.Дүйнхэржав

Дөрөвдүгээр бүлэг 209
Хэрэв та дорнын говиор аялвал — V тахилч Г.Түдэвийн сургаал захидал — Энэ цагийн тахилч З.Алтангэрэл — Рашаан булаг — Луутын цав — Шамбал — Хүүхдийн дацангийн жаяг — Өвгөн суварга Их шүтээн — Амаа сахиус — Равжаа сүм музей — Сүлд овоо — Ловончинбо говьдоо залрав — Соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэл — Равжаа судлалыг тойрсон арван эндүү — Равжаагийн тухай хэвлэгдсэн бүтээлүүд — Урлагийн тайзнаа — Уншигчдын гар дээр

Ном зүй 254

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest
Newest Most Voted
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x