skip to Main Content

“СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ШҮЛЭГ-10

news_20110905_1Нэрт найрагчийн мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулан зохион явуулсан Р.Чойномын нэрэмжит Монголын Оюутны “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадамд оролцсон уран бүтээлчдийн бүтээлийг шүүгчдээс авсан оноогоор жагсаан цувралаар нийтэлж байна.

 

 

МУИС-НШУС-ийн Археологи-Антрополийн
4-р анги Н.Ренчинханд

Бодлоон би яах вэ

Бодлоон би яах вэ
Борог өвсөн завсар ямаан үс наалдах шиг хавчуулах уу
Ботго ижийдээн гологдох шиг гадсанд хүлээд сорилуулах уу
Ааштай тэнгэр үүлээ хөөх шиг салхилан үлээх үү
Амрагийн сэтгэл нэгэнт хөрөх шиг нулимсаараан үдэх үү
Бодлоон би яах вэ
Хутганы үзүүрээр өндгөөн зүссэн ч арилахгүй юмдаа
Хувин хувингаар гунигаан уудалсан ч дундрахгүй юмдаа
Холын холд сэтгэлээн илгээвч хөгшрөхгүй юмдаа
Хогийн саванд үзгээн хаявч гээгдэхгүй юмдаа чи
Бодлоон би яах вэ
Зэвэргэн намрын харанхуй үдшээр өөрийгөөн
би дааруулахдаа
Зэрвэсхэн харагдах үүлний завсраар сарыг
би олж тайтгаръя
Зүүдний аглагт өндрөөс унах тэр мэдрэмжийн үест л
Зүрх минь чи тархийг захирч буруу зөвөөр нь ялга даа,
би унтлаа

Энхболдбаатарын Сударчулуун

Би хуримандаа тас хар даашинзтай очно

Цагаан өнгө хүйтэн харагдаад
Сэтгэл чинь хөрчих вий гэхдээ
Хайр нь хуримандаа хав хар даашинзтай очно
Цагаан өнгө дэндүү хоосон харагдаад
Итгэл чинь хоосорчих вий гэхдээ
Хайр нь хуримандаа тас хар даашинзтай очно

Үнэндээ хайрт минь, би
Өмнө нь хоёулаа яаж зовсныг харуулах гэж
Хуримандаа хар даашинзтай очно оо

Хар өнгөнд гэрэл шингэдэг болохоор
Бидэнд аз жаргал шингэг гээд
Хайр нь хуримандаа хав хар даашинзтай очно
Хар өнгө үргэлжид байх болохоор
Бидний хайр мөнх байг гээд
Хайр нь хуримандаа тас хар даашинзтай очно.

2011.01.14 10:10

Улаанбаатар Их сургууль Хэл Утга Зохиолын
2-р курс Ц. Пүрэвдорж

Чамд хэлээгүй үг

Хэзээ эртийн уйтгарт автан сууна вэ?
Хэнзлэх яргуй адил тайтгаралд гүн автаюу
Алихан талын цэцэгс ийм гоё анхилна вә?
Ай гүн хайрын бодолдоо тэр цэцэгсийг ургуулюу
Ориглох хүслийнхээ хязгаарт
Огторгуйн нэгэн одыг хайр болгон зүүж
Тэнгэрлэг мөрөөдлийнхөө мөчлөгт
Тэрхүү хайрын одийг чиний нэрээр нэрлэюү?
Хайртайгаа хэлэлгүй ямар удаан шаналана вә?
Харцагийн далинд нуугдаж нэг хэлюү
Юуны учир тэгээд ингэж их баясана вә?
Янагийн сэтгэлээ илчлээд гарыгтань нэг атгаюу?
Зүрх сэтгэлийнхээ мөнгөн тэр долгионд
Зүггүй чинийхээ ялдам инээмсэглэлийг дүрсэлж
Зүүн зүгийн салхинаа чиний тухай шивнээд
Зүүдэнд чинь би гэгээн дүрээр зочлоюу?

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x