skip to Main Content

ТӨРИЙН ШАГНАЛ НЭХЭН ОЛГОСОН ЦОРЫН ГАНЦ ТОХИОЛДОЛ.

Монгол оронд ардчилсан хувьсгалт өөрчлөлт гарсаны үр дүнд 1990 онд цагаатгагдаж, улмаар 7 сард яруу найрагч Р.Чойномд БНМАУ-ын Төрийн шагналыг нэхэн олгосон нь Монгол улсын түүхэнд анхны бөгөөд эцсийн тохиолдол болжээ.
Монголын ард түмэн Р.Чойномын шүлэг найраглалыг 1960-аад оноос хойш мэдэх болж унших сонирхол байсан ч зохиол, бүтээл нь олддоггүй, эсвэл “эсэргүү” зохиолч хэмээн зохиолыг нь хэвлэдэггүй байжээ. Р.Чойномыг 1960-аад оны дунд үеэс мөрдөн хавчиж эхэлсэн бөгөөд нам, засгийг муулсан, далд утгатай шүлэг бичсэн гэж 1969 онд баривчлагдаж, “улс төрийн хэрэгтэн” хэмээн сүржин нэр зүүн дөрвөн жилийн гянданд хоригдсон. 1973 онд суллагдсан боловч хүний эрхийг ноцтойгоор зөрчиж хоёр жил нутаг заагдан цөллөгдөж байсан зэрэг нь хэлмэгдсэнийг гэрчилж байгаа юм.

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest
Newest Most Voted
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x