skip to Main Content

ХОЁР САРЫН ТУРШ БЕСТСЕЛЛЕР НОМ БОЛСООР БАЙНА.

news_2011_0505“Сүмтэй бударын чулуу” номын шинэ хувилбар худалдаанд гараад хоёр сар орчим болж байна. Энэ хугацаанд худалдаалж буй дэлгүүр бүртээ борлуулалт сайтай номын тоонд орсоор байгаа юм. Үүний тод жишээ нь “Интерном” номын их дэлгүүрийн хамгийн борлуулалт сайтай шилдэг 10 номын жагсаалтанд хоёр сарын турш багтаж байна.
Эл номын анхны хэвлэл 1990 онд хэвлэгдээд хамгийн хурдан борлуулалт, эрэлт хэрэгцээтэй ном байсныг гэрчлэх хүмүүс олон байгаа.
Эрхэм хүндэт уншигч ТА, яруу найрагч Р.Чойномын зохиолыг уншиж сэтгэлийн таашаал эдлэхийн зэрэгцээ түүний ЭРХ ЧӨЛӨӨ, ЧӨЛӨӨТ СЭТГЭЛГЭЭНИЙ ертөнцөөр тавтай аялаарай.
Ингээд 35 жилийн тэртээ бичсэн ч, эдүгээг хүртэл шүлгийн үнэлэмж, утга санаа, үзэл бодол нь хуучраагүй байгаа хоёр шүлгийг нийтэлж байна.

Р.Чойномын ӨД сан

***

Хөгшин залуугүй уугаад л,
Хөдөө гадаагүй суугаад л
Зон олон маань нэг л
Зовсон шинжтэй байх юм

Ажлын бүтээл багадаад л,
Арын хаалгууд ихдээд л
Улс орон маань нэг л
Унасан шинжтэй байх юм.

1966–VII–25

***

Дэгжин бүсгүйн цүнхэнд
Дэвтэр харандаа байхгүй!

Yнэнч нөхрийн нь зүдрэл –
Yр дүнгүй зүтгэл.

Оройн бүжгэн дээр гээгдэх
Онгон улаан зүрх бий.

Ядуу шүлэгчийн өвөрт

Янчаан төгрөг байхгүй!

Залуу насны нь зүдрэл –
Жаргал үзээгүй зүтгэл.

Амьддаа өөрөө сонсохгүй
Алдар гавьяа нь бий!

1966–VII–25

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x