skip to Main Content

ХЭВЛЭЛИЙН “ЖИКОМ ПРЕСС” КОМПАНИ 10 НАС ХҮРЛЭЭ

news20120312Хэнтий аймгийн төдийгүй Монголын зохиолчдын уран бүтээлийг байнга дэмжиж ирсэн нэгэн оюунлаг байгууллага бол хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний “Жиком пресс“ компани юм.

Өдгөөгөөс арван жилийн өмнө анх гурван ажилтантайгаар байгуулагдаж бол одоо хэвлэлийн салбарын зах зээлд байнгын үйлчлүүлэгчидтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн үйлдвэр болтлоо өсөн дэвжжээ.

Компанийн захирал Дорлигийн Ганболд нь Дархан сумын унаган хүү, Монгол улсын төрийн соёрхолт яруу найрагч Ринчиний Чойномын Өвийг хамгаалах “ӨД” санг үүсгэн байгуулж, нэрт найрагчийн зохиол бүтээлийг олон түмэнд хүргэхэд онцгой анхааран, компанийнхаа хөрөнгөөр ӨД сангийн бүхий л үйл ажиллагааг санхүүжүүлэн ажиллаж байна. Мөн Дархан сумын Соёлын төвийн захирал Г.Юндэнтэй хамтран сумын мэдээллийн “Дархан Ахай бэйс“ сонинг эрхлэн гаргаж байна.

Усан луу жил гарахын өмнөхөн буюу 2012 оны хоёрдугаар сарын 15-нд компанийнхаа арван жилийн ойг тэмдэглэж, олон жил хамтран ажилласан байнгын үйлчлүүлэгч ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардууллаа.

Ойн ёслолын ажиллагаан дээр Монголын Хэвлэлийн үйлдвэрүүдийн Холбооны дээд шагнал “Хэвлэлийн салбарын тэргүүний ажилтан“ цол, тэмдгээр Ш.Ариунтунгалаг, Ч.Өнөртунгалаг нар, Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар“ алтан медалиар Г.Энхбат, Б.Баярбаатар нарыг шагнажээ. Тус компанийн ажилтан Ш.Ариунтунгалаг, Ч.Өнөртунгалаг, Б.Баярцэцэг нар нь Дархан сумын унаган иргэд юм.

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest
Newest Most Voted
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x