skip to Main Content

ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Р.ЧОЙНОМ “СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ”-НААС

Орчлонд
Олон хүн мэндэлж,
Орчлонг Олон хүн гэтэлж,
Орлого зарлага хоёр шиг
Ургах, мөхөх хоёр
Амсхийхгүй
Алаглах юм даа!

Даан ч гарзтай хүмүүс
Дараа дараагаараа явчих юм.
Огт хэрэггүй хүмүүс ч
Олон мянгаараа төрөх юм.

Yхэх ч яамай, төрөхийг л
Yр дүнтэй болгомоор юм.

1966–VII–21

* * *
Зуны сэрүүхэн бороо
Хөшиг татан зүсэрнэ.
Зулын гол шиг цэмцгэр
Хөөрхөн бүсгүй зутарна.

Чулуун замгүй газраар
Шулуун явахын аргагүй.
Алд хүрэхгүй шалбаагийг
Алхаад гарахын эрхгүй.

Гадсан шөвгөр өсгийт нь
Газар шигдэж зовооно.
Хөлөө тушсан банзал нь
Хөдлөх аргагүй шарлаана.

Хөдөлгөөн бүхэн хоригдож
Хөгшрөхөд бэлдсэнээ ухаарнам.

1966–VII–21

“Сүмтэй бударын чулуу” номоос, 2011

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x