ЭРДЭНЭТ ХОТЫНХОН “Р.ЧОЙНОМ” ЖҮЖГИЙН ТОГЛОХ АНХНЫ ЭРХИЙГ АВАВ.
Орхон аймгийн Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Олон улсын театрын өдрөөр А.Шартолгойн зохиол “Р.Чойном” жүжгийг өөрийнхөө тайзнаа амилуулж нээлтээ хийв. Энэ нь жүжгийн эрхийг албан ёсоор авсан анхны тохиолдол бөгөөд өөрсдийн найруулгаар дахин шинээр тавигдаж байгаа юм. “Р.Чойном” жүжгийг Д.Бэхбилэг найруулж, Чойномын дүрд жүжигчин Б.Эрдэнэхүү, Чойномын ээжид жүжигчин, СТА Б.Түвшинжаргал, бага нас-жүжигчин Ж.Сайнбилэг нар болон бусад жүжигчид тогложээ. Тайз заслыг зураач Б.Сайханбаяр өвөрмөц шийдэлтэйгээр шийдсэн нь жүжгийг сонирхолтой болгосон байна. Нээлтэд тус жүжгийн гол дүрд анх тоглосон ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нарын уран бүтээлчид оролцсон юм.
Бүртгүүлэх
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest