skip to Main Content

Зохиолчид Чойномын шагнал хүртэцгээв

shagnal1 Монголын Зохиолчдын Эвлэлийн 80 жилийн ойг тохиолдуулан Чойномтой нөхөрлөж явсан болон тайз дэлгэцийн урлагт шинэ соргог бүтээл туурвисан зарим зохиолчдыг Чойномын шагналаар шагнав.
Хүүхэлдэйн театрт 2009 оны 1-р сарын 5-нд зохиогдсон “Утгын чимэг” наадам дээр Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Пүрэвжавын Пүрэвсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагдарын Дулмаа, МЗЭ-ийн шагналт, зохиолч Авидын Шартолгой нарт олгосон байна. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрийн биеэр хүрэлцэн ирж амжаагүй П.Пүрэвсүрэн гуайн гэрт нь 1-р сарын 10-нд очиж шагналыг гардуулав.

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x