skip to Main Content

“Чойном” уянгын драмын жүжиг

jujig10“Өд” сангаас “Р.Чойном” уянгын өчил драмын жүжиг 2007 оны 6 дугаар сарын 4-нд Хэнтий аймгийн Дархан сумын Соёлын төвийн тайзнаа нээлтээ хийж, нутгийн зон олонд толилуулав. Уг жүжгийн зохиолыг Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, зохиолч А.Шартолгойд захиалан бичүүлж, Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулж, гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар тогложээ.
“Р.Чойном” жүжиг Улаанбаатар хотод 2007 оны 6 дугаар сарын 17-нд Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тавигдсанаар драмын урлагийн салбарт “Өчил драм” буюу дан яруу найргийн хэлбэрээр тоглогдсон анхны жүжиг болсон юм. Энэ жүжгийг Хэнтий, Дорноговь, Дархан-Уул аймгийн зарим сумд, орон нутгийнханд үзүүлэхийн зэрэгцээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа байгууллагуудад тоглосон нь соёл, урлаг хүмүүжлийн чухал арга хэмжээ болж чадсан.

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x