skip to Main Content

МОНГОЛЫН ОЮУТНЫ “СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ТЭРГҮҮН НАЙРАГЧ 3 ДУГААР САРЫН 29-НД ТОДОРНО.

Sumtei budarin chuluu NaadamР.Чойномын нэрэмжит Монголын Оюутны “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадамд бүтээлээ өгч, өөрийнхөө авьяас чадвар, оюун ухаанаа уралдуулсан нийт шүлэгч оюутнууддаа зохион байгуулагчдын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье.
Наадамд ЭМШУИС, ХААИС, МУБИС, “BAZ school” МСҮТ, ШУТИС, МУИС, ХУИС, ИМДС, “Гурван эрдэм” ДС, Улаанбаатарын ИС, УЗНАДС, “Их Монгол” ДС, БХИС, “Зохиомж” ДС, РТДС, СУИС, “Монгол” ДС, Хөдөлмөрийн дээд сургууль, “Соёмбо” ДС, “Эко-Ази” ДС, “Их засаг” ИС, “Түгээмэл” ДС, ДУДС, Отгонтэнгэр ИС, “Шихихутаг” ХЗДС, Хангай ДС, Цагдаагийн академи, КУДС, Орхон ИС, Сити ДС, Техник технологийн коллеж, 12-р дунд сургууль зэрэг 32 их, дээд сургуулийн 113 оюутан бүтээлээ ирүүлсэн байна.
Оюутнуудын хүсэлтээр бүтээл авах хугацааг сунгаснаас болж, эхний шалгаруулалтын хугацааг хойшлогдон, шалгарагсдыг 3-р сарын 29-ний өдрийн 14.00 цагт Хүүхдийн Урлан бүтээх төвд болох Монголын оюутны “Сүмтэй бударын чулуу” наадам дээр зарлаж, шалгарсан шүлэгчид дараагийн шатанд бүтээлээ уншин өрсөлдсөнөөр наадмын тэргүүн шүлэгчид тодрох болно.

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x