skip to Main Content

“СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ОРОЛЦСОН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ШҮЛГҮҮДИЙГ НИЙТЭЛЖ БАЙНА.

Sumtei budarin chuluu Naadam 2Нэрт найрагчийн мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулан зохион явуулсан Р.Чойномын нэрэмжит Монголын Оюутны “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадамд оролцсон уран бүтээлчдийн бүтээлийг шүүгчдээс авсан оноогоор жагсаан цувралаар нийтэлж байна.
Эхний шатанд зургаан шүүгчийн оноо өгсөн байдлаар СУИС-ийн РТВС-ийн 3-р ангийн оюутан З.Сумъяабазар хамгийн өндөр оноо авч тэргүүлсэн билээ.

ҮЛ ОЛДОХЫН ТАЛ
Ширээний чийдэн мэт асар том шар нарны дор
Нэгэн ширхэг дэвтрийн хуудас мэт талын дунд , би
Цэг шиг торойж цэлийгч олдохын талыг саравчилхад , тэнд
Таслал шиг хэдэн гөрөөс өвсний амь таслах чимээнээр , тэртээд
Асуултын тэмдэг шиг хэдэн тэмээд үргэж
Усны үнэр авсан мэт миний амьсгал шиг салхийг сөрж цувархад
Тэдний одох зүгийн тэнгэрээс
Үзэг барьсан гар мэт том үүлнээс
Бэх мэт хэдэн дусал бороо унаж
Тэр талын хөрсийг нь долоомогц л харангадна
Төд удалгүй анхаарлын тэмдэг мэт морьтоы хүн
Асуултын тэмдэг шиг хэдэн тэмээдийг тууж одсоны дараа
Геометрийн тэгш өнцөгт дүрс мэт
Хөнгөн тэрэгтэй хүмүүс
Таслал мэт хэдэн гөрөөсийг хөөж
Хуудасны нугаларсан өнцөг шиг толгодыг давж одоход
Нугаларсан өнцөг шиг толгодын цаана
Цаас урагдах мэт буун дуу цуурайлж
Төд удалгүй гөрөөсний хөх сүнс шиг зэрэглээ босно
Үл олдохын талд

СУИС-ийн РТВС-ийн 3-р ангийн оюутан Зоригийн Сумъяабазар

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x