skip to Main Content

Р.ЧОЙНОМ “СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ”-НААС

* * *

Сургууль элээгээд ч
Сурсан эрдэмгүй,
Сул цээжилж өнгөрдөг
Суулга шиг хүмүүс байх юм.

Ном уншаад ч
Нотолсон ойлгоцгүй
Нойрмоглон эвшээдэг
Ногоорсон тэнэгүүд байх юм.

Тэгсэн байтлаа бүжгэнд
Тэлээгээ тасартал гүйж,
Дэлгүүрийн арын хаалганд
Дэлүү шиг наалдах юм.

Адгийн тэднийг, том тогоонд
Амьдаар нь чанаж “болгох” сон…

1966–VII–21

* * *

Оддыг шөнө харахад
Олон ч гэж жигтэйхэн,
Очтой гэж жигтэйхэн
Одоохон нэг нь ирээд
Орчлонг Икар шиг мөргөмөөр
Омголон хурц харагдах юм.

Охидыг өдөр харахад
Олон ч гэж жигтэйхэн
Онгон ч гэж жигтэйхэн
Одоохон нэг нь ирээд
Зүрхийг минь зүсэн хатгах
Зүү шиг хурц харагдах юм.

1966–VII–25

“Сүмтэй бударын чулуу” номоос, 2011

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x