skip to Main Content

Р.ЧОЙНОМ “СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” НОМООС

Амаар балгасан архийг чинь дээ хө
Хамраар гаргахад хатуухан байдаг аа.
Аалиар учирсан амрагийг чинь дээ хө
Хаяад явахад хэцүүхэн байдаг аа.
Жүнзээр уусан архийг чинь дээ хө
Цунзаар уухад хатуухан байдаг аа.
Зүрхээр учирсан амрагийг чинь дээ хө
Зуурдаар хаяхад хэцүүхэн байдаг аа.
1966–VII–10

* * *

Эд бараа хуучрахад гарз нь үгүй яа,
Эдлээд өнгөрсөн хүний аз гэдэг юм аа.
Энхрий сэтгэл хуучрахад гарзтайхан аа
Энэхэн яваа насны эз гэдэг юм аа.

Төрсөн бие үхэхэд гашуудах нь үгүй яа,
Төвөг багатай үхэхийг аз гэдэг юм аа
Төвлөрсөн сэтгэл мөхөхөд гашуудалтайхан аа
Төөрч явдаг хайрын эз гэдэг юм аа.

1966–VII–11

“Сүмтэй бударын чулуу” номоос, 2011

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x