skip to Main Content

ЧОЙНОМЫН ТӨРСӨН НУТАГ ДАРХАН СУМЫНХАН БИЕ ДААСАН СОНИНТОЙ БОЛЛОО.

Хэнтий аймгийн Дархан сумын Соёлын төв, Р.Чойномын Өвийг хамгаалах “ӨД” Сангийн санаачилгаар сар тутмын мэдээллийн сонинтой боллоо. 17 жарны “илжиг”  хэмээх цагаагчин туулай жилийн босгон дээр энэ оны анхны дугаараа уншигч олондоо хүргэлээ.
Нутгийнхаа нэрээр нэрлэгдсэн “ДАРХАН АХАЙ БЭЙС” сонины энэ дугаарт Дархан сумын Засаг дарга болон багийн Засаг дарга нар нутгийн зон олондоо хандаж сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв. 
Сонины зөвлөлд Дархан сумын ИТХ-ын дарга Д.Энх-Эрдэнэ, Дархан сумын Засаг дарга Б.Арсланбаатар, багийн засаг дарга Ш.Батцэцэг, Ж.Пүрэвхүү, Г.Содном, С.Амарболд, М.Баттулга, Соёлын төвийн захирал Г.Юндэн, Чойномын “ӨД” сангийн тэргүүн Д.Ганболд нар ажиллана.
Сонинд цаг үеийн мэдээ мэдээлэл, сумын ИТХ, ЗДТГ-аас явуулж буй бодлого, УИХ-ын гишүүдийн хийсэн ажлын талаарх үнэн зөв мэдээллийг хүргэхээс гадна түүх, соёл урлаг, уран зохиол, яруу найраг, зар сурталчилгаа зэрэг булангуудаар дамжуулан мэдээлэл түгээх болно.
Бид сониныхоо дугаар бүрийг “Чойномын цахим ертөнц”-өөр аялагч танд барьж байх болно. Манай сонины газарт мэдээ мэдээлэл явуулах, өөрийн санаа бодлыг бидэнтэй хуваалцана гэдэгт итгэлтэй байна.

Утас: 93062400, 98634240, 99084224
Э-мэйл: choinom_udsan@yahoo.com

ДАРХАН СУМЫН МЭДЭЭЛЛИЙН СОНИН 1-р нүүр [ddownload id=”134″]

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x