skip to Main Content

СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ

007-Published-bookСүмтэй бударын чулуу номны шинэ хэвлэлт “ӨД” Сан 2000 оноос хойш Р.Чойномын хэвлэгдэж байгаагүй зохиол бүтээлүүдийг эмхэтгэн “Р.Чойномын Номын сан” нэртэйгээр цуврал ном гаргаж байгаа юм. Нийт 17 цуврал ном хэвлүүлж, уншигчдын хүртээл болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр номын нь эх бэлтгэл дуусч, хэвлэлтэд ороход бэлэн болоод байна.
Үүний нэг нь “Сүмтэй бударын чулуу” юм. Эл ном анх 1990 онд 15000 хувь хэвлэгдэж байсан боловч одоо олдоц багатай уншигчдын унших дуртай ном хэвээрээ байсаар байна.
Хоёр дахь хэвлэлтийн онцлог гэвэл, халаасанд багтах хэмжээтэй болгож форматыг багасгасан тул уншигчид авч явахад хялбар, 2 боть (570 гаруй хуудастай) болгосноос гадна, Р.Чойномын өөрийнх нь эх гар бичмэл, бусад сурвалжуудтай нарийвчлан тулган үзэж, бүх шүлэг, найраглалын 75 орчим хувийн эхийг сэргээсэн болно.

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x