skip to Main Content

32 ЖИЛ ДАРАГДСАН НОМ УНШИГЧДЫН ГАР ДЭЭР ОЧЛОО.

Kavkaz AyalguuСуут яруу найрагч агсан, нэг намын дарангуйллын эсрэг тэмцэгч Ринчиний Чойномын дуун хөрвүүлгийн 32 жил далд байсан бүтээл уншигчдын гар дээр анх удаа очиж байна.
Төрийн шагналт найрагч агсны 1978 оны үед хийсэн Дагестаны их яруу найрагч Расул Гамзатовын “Кавказ аялгуу” шүлгийн түүврийн орчуулгын гар бичмэлийг Чойномын өвийг хамгаалах “Өд” сан их найрагчийн нэгэн андаас олж аван хэвлүүлжээ. Түүний дуун хөрвүүлгийн гайхалтай уран чадварыг уншигч та энэ номоос бэлхнээ олж үзэх болно. “Гар бичмэлээс нь үзвэл огтоос засваргүй, баллаж дарсан юмгүй шууд л “дайраад хаячихсан”, өөрийнхөө шүлгийн бичлэг, хийцэд захируулан жороо морины явдал шиг цэлмэг цэцэн онгодоороо буулгасан атлаа Гамзатовын үг хэллэг, илэрхийлэл, харьцуулалт, өвөрмөц ахуй, далд утгыг гайхалтай хадгалан үлдээснийг нь анзаарч болно” уг орчуулгын шүлгүүдийг орос эхтэй нь тулгаж өмнөх үгийг бичсэн дуун хөрвүүлэгч Ж.Нэргүй номын өмнөтгөлд тэмдэглэжээ. Нээрээ ч авъяас хаагисан мэргэшлийг зөвхөн сургуулийн хуурай сургалтаар олж авдаггүй юм аа гэдгийг сандчуу богинохон амьдрал, оюун ухааныхаа шавхагдашгүй их хүчээр нотолж чадсан нь гагц Чойном ч байж мэдэх юм.
150 орчим шүлэг, найраглалаас бүрдсэн 13 хэвлэлийн хуудастай энэхүү номын нээлт 19-ний Баасан гаригийн 15 цагаас Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд боллоо.

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x