skip to Main Content

ЦАЛИН ЦАГААН КАВКАЗ БУЮУ Р.ЧОЙНОМЫГ ДУРСАХУЙ…

foto790036_choi8.2“Хүсэл дууссан газар
Хүн өөрөө дуусдаг”
Утас дуугарлаа ОХУ-ын монгол дахь мөнхийн суурин төлөөлөгч Юрий Кручкин ярьж байна. “Таны дотны нөхөр, таны дотны анд Расул Гамзатовтаны үнэнч найз Чойномын номын хурим Занабазарын музеид болж байна гэж хэлэв. Би явж очлоо. Монголын зохиолчид цуглажээ. Сүүлийн үед уулзаж учраагүй олон хүн байна. Дөнгөтийн Цоодол, Дамдинсүрэнгийн Урианхай гуайтай хэдэн үг сольж амжив.
Түүний хэлсэн нь: “Аригбөх хаан” номынхоо гуравдугаар дэвтрийг бичиж байна гэв. Юрий Кручкин нуруугаа үүрчихсэн зогсоно.
Түүний хэлсэн нь: Анх чи л надад Москвад Чойномын тухай ярьж шүлэг зохиолоос нь бичиж өгч байсан нь надад бий. Энэ бол жинхэнэ яруу найрагч, жинхэнэ эр зоригт хүн, суу билэгт зохиолч гэж бичиж өгч байсан шүү гэв. Би мартжээ. Би ор тас мартжээ. Музеин хананд Р.Чойномын зурсан зургууд, түүний гайхалтай шүлгийн мөрүүд бичигджээ. Түүний нэрэмжит “Өд” сангийн тэргүүн “Жиком пресс” хэвлэлийн компанийн захирал Д.Ганболд Р.Чойномын орчуулсан Расул Гамзатовын “Кавказ аялгуу” буюу “Хайр сэтгэлийн тухай” номыг хэвлэсэн тухайгаа мэдэгдэж энэхүү номын найрыг хийж байгаа юм байна гэв.
Мөн улаан хилэн хөшгөөр бүтээсэн зохиолчийн самрын ясаар урласан хулганыг анх удаа нийтэд үзүүлэв. Чойномын урын сан яндашгүй баян бололтой. Хишиг-Очир гэдэг хүн их зохиолчийн өөрийгөө зурсан зургийг гардуулж өгөхдөө Р.Чойном бол өөрийгөе шоглож хошигнож зурах дуртай байсан. Түүний гурван хөрөг надад хадгалагдаж байсан юм. Буга унасан зураг нь алга болсон. Гэхдээ түүнийг сэргээн зурж болох юм гэж хэлэв. Өнөөдөр номын хурим нь болж буй “Кавказ аялгууг” 30 жилийн емнө орчуулсныг Цэнд-Очир гэдэг хүн өнөө хүртэл хадгалжээ. Сайн хадгалж бай гээд өгснийг үнэхээр сайн хадгалжээ.
“Цайдам талын хаяаг өргөж
Цалгих тэнгисийн хаялага өргөж
Цасан дуулгаар тэнгэр цоолсон
Цал буурал Кавказ энэ байна”
гэж бичсэн мөрүүд хананаас гэрэлтэнэ. Кавказ бол цайлган багын агуу их хүсэл мөрөөдөл билээ.
Лермонтов, Пушкиний агуу их яруу найрагт магтан дуулагдсан “Цаст их хайрхан” цайлган багын хүсэл мөрөөдлийн их уулс, цаг цагт их яруу найрагчид уран бүтээлчдийн онгодыг хөглөсөн цаг цагийн их хүмүүсийг уриалан дуудсан цаст их хайрхан билээ.
Өвөг дээдэс минь энэ нутагт хөл тавьж зарим нь суурьшин үлдсэн юм. 20-оод оны олон хувьсгалын эсэргүү нарын дотор Кавказ бол Монголын нутаг, Кавказаар Монголын хил байна гэж хэлж байгаад буудуулсан нэг биш хэрэг бий. Цаст Гималайгаас цаст Кавказ хүртэл монголын их өндерлег үргэлжилж монголчууд энэ уулсын хэмжээнд сэтгэж ажиллаж байв. Кавказ гэдэг бол “Хав Хас” гэсэн Монгол нэр мөн гэж доктор П.Нэргүй хэлсэн. “Хас” судлаач Энхпүрэв Хас буу гэдэг үгнээс Каспийн тэнгисийн нэр үүссэн гэж тайлбарласан.
Гималай болон Кавказ монголын ам ярианд үлдсэн ардын дуу туульст хоцорсон Монголын 13 домог түүхт алтайн хэсэг ч байж болох юм. Р.Чойном Кавказыг үнэн сэтгэлээсээ шүтэж гайхамшигтай сайхан зурсан байхыг харлаа. Чойном бол шалгарсан ардын яруу найрагч мөн. Чойном бол цаг үеэр шалгагдсан бүх ард түмний агуу их найрагч мөн. Тэр бол амьддаа амьд домог, амьд түүх, амьд бахархал болсон хүн. Би түүний “Монгол Буриад” найраглалыг сонсох дуртай байсан. Учир нь хаалттай нийгэмд бүх уран бүтээлийг нь хаасан учраас зевхөн сонсох хэрэгтэй байсан юм. Миний үеийнхэн бүгд Чойномыг бие биенээсээ сонсож өссөн.
Магадгүй энэ нь Чойномд аз байсан ч байж болох юм. Сонсголонт сайхан яруу найраг нь тархсан шиг ард түмэнд ардын аман зохиолын маягаар “Монгол” найраглал нь түгсэн. “Монгол” найраглал, монгол хүний омог бахархлыг өдөөсөн маш агуу зүйл болсон. Нэртэй жүжигчид, зохиолчид түүний шүлгийг сайн уншиж чаддаггүй, сайн мэддэггүй…
Москвад “сонссоноо” ярьж явсан бол, Зүүнбаянгийн цэргийн хуаранд Чойномыг жинхэнэ “сонссон” юм. Оройн тоо өнгерсний дараа ЖА нарын түгшүүрийн дохио хангинаж мянган цэрэг нүцгэн биеийн үзлэг шалгалтанд орсны дараа, шенийн улс тер, уран сайхан эхэлдэг юм. Уйдсан ЖА нарын зугааг гаргахын тулд мянган цэрэг шалдан нүцгэн зогсоод: “Зүүн баян зүгээр нутаг Зүлэг ногоогүй гуниг нутаг…” гэж Зүүнбаянгийн домогт магтаалыг хайлж Рэнчингийн Чойномын шүлгээс уншдаг байсан юм. Ялангуяа Хэнтийн нэг цэрэг хүү байсан. Тэр хүү бол Зүүн баянд “Од” болж заримдаа 24 цагаар Р.Чойномын шүлэг найраглалыг уншдаг байсан. “Од” гэдгийн учир ЖА нар түүнийг ажлаас чөлөөлен шүлэг уншуулдаг байв. Би бол Чойномын уншигч биш үнэнч сонсогч юм. “Сүмтэй будрын чулуу” түүвэр 1990 онд хэвлэгдэхэд миний сонсон олон айзамт шүлгүүд тун их өөрчлегдеж орсон байлаа. Ялангуяа миний шүтэн биширдэг “Монгол найраглал” сэтгэлд хүрээгүй. Р.Чойном бол уран уншлага биш, жүжигчин Сосорбарам, Равдан нар теливизийн уран уншигч нар шиг уран уншлага хийдэг юм. Чойномыг хүмүүст хүргэхийн тулд, үнэн уншлага хийх хэрэггэй.
Цэрэгт шүлэг уншдаг байсан хүү багадаа шоронд орж Чойномын шүлгээр бойжсон нэгэн. ЖА нарын чөлөөт цагаар би бас уншуулж Чойномыг сонсдог байлаа. Тийм учраас олон нийтийн дунд Чойномын уншлагын улсын уралдааныг байгуулж, Хөдеө арал юм уу томоохон талбайд бүх нийтийн уран уншлага, тоглолт зохион байгуулбал “Амьд Чойном” харагдана. Одоо хэвлэсэн зарим номууд Чойномыг үхүүлээд оршуулсан мэт санагддаг юм.
“Халуун зуны тэнгэрт үүлс чуулан хуралдуулсан
Хан Алтайн өвөртөө дуулаж явна уу, Гульжаан
Гульжаан гэж монголоор Үүрийн цолмон гэсэн үг
Гульжаан гэж миний анхны хайр дурлал…” гэж би сэтгэлдээ одоо ч уншсаар явна.
Чойном үнэхээр гайхамшиг. Үнэхээр Монголын гайхамшиг гэж хэлэхээс өөр үг оддоггүй юм.
Р.Чойномын орчуулсан “Кавказ аялгуу”-ны зохиогч Расул Гамзатов “-Дагестангүйгээр би эх дэлхийгээ төсөөлдөггүй. Бас эх дэлхийгүйгээр Дагестаныг төсөөлөхгүй. Хоёулаа миний хоёр жигүүр юм. Хоёулаа нийлээд нэгэн цул юм. Миний Дагестан эрдэнэсийн гурван едет шувуу юм. Хавцгаан ирмэг дээрээс эгц дээш хөөрсөн бүргэд шигээ амрах чөлеөгүй халин нисдэг юм. Эх дэлхий минь түүнтэй адил гурван эрдэнэстэй. Эхнийх нь уулс, хоёрдах нь тэнгэс, гуравдахь нь үлдсэн бүх зүйлс.”
Гэснээр дурсахуйгаа төгсгөе. Чадаж байгаа юманд аргагүй гэж үг бий. Чадахгүй байгаа амьтан хүний чадах нэг арга нь чадаж байгаадаа атаархаж, хордож үхэх явдал. Чойном үнэхээр чадаж байсан учраас, чадахгүй байсан бүх хүмүүст хэцүү байсныг ойлгох хэрэгтэй. Чадах ганц юм нь НАХ яаманд матаж чанга дэглэмтай шоронд хорих явдал байв. Бас ганц чадах юм нь муулж гутаах, одоо ч гэсэн Чойномын яруу найраг бол олигтой юм биш байна. Бүх юм хаалттай байсан болохоороо л бүх хүн шуурч байсан юм. Би хэлбэл хэлэх л байсан юм гэх аястай хүмүүс байх юм аа. Тэр хүн тэр үед байтугай одоо ч олигтой юм хэлээгүй л байна. Миний бие 1990 онд Р.Чойномын өндөр настай ээжтэй уулзаж “Чойномын ээж” гэсэн ярилцлагыг “Ардчилал” сонинд нийтлүүлж байсан билээ.
1957 оны зун
Ренчингийн Чойномын “1957оны зун” шүлэгт “Зун нь зун шиг хүүхэн нь хүүхэн” шиг гэж бичсэн шиг
1957 оны зун нь зун шиг байсан юм бол, 1957 оны нар нь нар шиг, 1957 оны наадам нь наадам шиг
1957 оны бороо нь бороо шиг, 1957 оны өвс ургамал нь өвс ургамал шиг, 1957 оны зун төрсөн хүүхэд хүүхэд шиг болох
Тийм л сайхан ховор, тийм л сайхан хосгүй
Төрж байгаа үеийн зуны минь тухай”
1957 оны зун шүлгээ бичсэн танд баяралмуу.
Тэр зуны нар шиг наранд төрж
Тэр зуны салхи шиг салхиар илбүүлж
Тэр зуны агаар шиг агаараар амьсгалсандаа
Талархамуу.
Р.Чойном -Эр зоригийн дууль
1. Миний бие Р.Чойномын “Монгол” найраглалаар нь эрхэм дотно болсон билээ. Энэ найраглалаар нь ясны агуу их яруу найрагч гэдэг нь ойлгогддог. Ам дамжиж энэ найраглал хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн боловч хэвлэхдээ ихээхэн будилаантай болсныг харин залруулах гэж байгаа бололтой. Р. Чойном бол нийгмийн хатуу хүтүүг үзэж, мөрдөгдөж хавчигдаж шорон гянданд орж, зовж зүдэрч явсаар 43 насандаа таалал төгссөн хэдий ч агуу их өвийг үлдээж чаджээ. Өнөөдөр зарим нэг сэхүүн этгээдүүд Р.Чойном яруу найрагч биш тэр олигтой шүлэг бичсэн юм уу? гэх хүн ч гарна. Шадар сайд Норовын Алтанхуягын ээж баяд самган хэлэхдээ, өнгөрсөнд бол бүгд цэцэн байдаг юм, харин ирээдүйн өмнө бүгд тэнэг байдаг гэж хэлсэн байсан. Энэ хүмүүс тэр үед түүн шиг дуугарахгүй байсан юм.
Тэр хүн шиг сэтгэлийн хат гаргаж амьдрахын оронд Р. Чойномыг тагнаж матаж архидуулж архинд оруулж явсан байх юм. Р.Чойном яруу найрагч төдийгүй ясны яруу найрагч мөн.
Ясны яруу найрагч гэдгийг нь
Яс цоож шалгасан юм
Р.Чойном цусны шүлэгч хүн
Цусны шүлэг гэдгийг нь
Цаг үе шалгасан юм
Р.Чойном гэдэг нэр эр зоригийн дууль байсан
Р.Чойном гэдэг хүн эх орон хүн ардынхаа
Зүрх сэтгэлийн баяр бахархал байсан.
Р.Чойном гэдэг хүн хүнд хэцүү нийгэм, өөрчлөн байгуулалтын салхийг амь нас, амьдралаа золиослон байж хагалсан дууч алтан гургалдай, эрин цагийн салхи шувуу, авъяаслаг Монгол хүн байлаа. Түүний зүрх сэтгэл, амь нас, хийж амжаагүй олон бүтээлийг нь нийгэм хулгайлсан юм. 23 насалсан Гомбын Сэр-Од 40 хүрсэн бол, 31 насалсан Дашдоржын Нацагдорж 50 хүрсэн бол, 43 насалсан Р.Чойном 60 насалсан бол юутай ихийг бүтээх байсан бол гэсэн харууслын бодол сэтгэлд тердөг юм. Монгол уран бүтээлчид тохьгүй нийгэмд амьдарч таагүй нөхцелд уран бүтээлээ туурвиж, олипгой юм хийх завдалгүй хорвоог орхиж байх шиг санагддаг юм. Монгол бол хурдан шандаст хүлгүүдийн төдийгүй авъяаслаг хөвгүүд охидын эх орон мөн. Хичнээн их авъяас, хичнээн их баялгийн охь билгийг бид үргүй хоосон үрнэм бэ гэж бодлоо.
2. Р. Чойном…
Ренчингийн Чойном
Энэ энгийн энэ этгээд нэр
Хаалттай нийгмийн хар хешгийг хага ярж
Нээлттэй нийгмийг нээх шиг болж
Амнаас ам дамжин
Амьтнаас амьтан дамжин
Аймгаас аймаг дамжин
Улсаас улс дамжин
Уянгын дуу мэт тархаж байсан юм
Р.Чойном -энэ нэр домог мэт түгэж
Эр зоригийн дууль болж байсан юм.
“Монгол”, “Буриад” найраглалууд нь
“Монцамэ”-гийн мэдээнээс илүү
Монгол даяар тархаж
Амнаас аманд түгэж
Тархинаас тархинд бичигдэж
Аянга цахилгаан мэт түгэж байсан юм
Зөвлөлтөд сурч буй оюутнуудын
Зүрх сэтгэлийг догдлуулж
Зүүнбаянгийн цэргийн хуаранд
Зүүд домог мэт байлаа
Цаг бол цаг
Цаг үе бол цаг үе
Ренчингийн Чойном эрэн зууны амьд домог болж байсан юм
Ренчингийн Чойном эр зоригийн дууль болж байсан юм
Ядарсан хүмүүст итгэлийн хүч болж байсан юм
Ялтан шоронгийн хүмүүст сэтгэлийн дэм болж байсан юм
Хоолгүй нэгэнд нь хоол болж байсан
Хувцасгүй нэгэнд нь хувцас болж байсан
Хулчгар нэгэнд нь зориг өгч байсан юм
Хүн чанаргүй нэгний хүн чанарыг шалгасан юм
Нөхөд гэж байгаа олон хүн түүний ноход нь байсан юм
Амьдад нь Чойномыг амьдын тамд унагаж байсан хүмүүс
Үхсэн хойно түүнийг ичихгүй “алж” идэж байсан
Чойномын цустай толгойг НАХ яаманд худалдаж байсан хүмүүс
Чухамхүү өнөөдөр найз гээд явж байна
Хүн чанаргүй нэгэн байхад
Хүн чанартай бас нэгэн байна
Тэр л хүмүүсийн ачаар
Тэнгэрийн дуучин Р.Чойном
Амьдаас амьд агуугаас агуу хэвээрээ
Ард түмэнтэйгээ цуг үлдсэн юм.
Сэтгүүлч Б.Эрдэнэбат
“Хөх толбо” сонин

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x