skip to Main Content

ХОС НОМЫН НЭЭЛТ 2011 ОНЫ 3-Р САРЫН 17-НД БОЛНО.

Монгол Улсын төрийн соёрхолт нэрт яруу найрагч Ринчиний Чойномын ”Сүмтэй бударын чулуу” шүлэг, найраглалын ном хоёр дахь удаагаа хэвлэгдэн уншигчдын гар дээр очсон билээ. Энэхүү хос номын нээлт 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 11.40-д Интерном номын их дэлгүүрт…

Дэлгэрэнгүй

Р.ЧОЙНОМ НАЙРАГЧ ЭЭЖИЙН ХАМТ

Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсэн өдөр саяхан тохиосон билээ. Тэрээр Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа хэмээх газар эдүгээгээс 75 жилийн өмнө мэндэлжээ. Их найрагчийн эцэг Гилогринчин нь эрдэм номтой лам хувраг хүн байв. Тиймээс хүүдээ…

Дэлгэрэнгүй

НУТГИЙН НАЙРАГЧИЙН ТӨРСӨН ӨДӨРТ ЗОРИУЛСАН МОРИНЫ УРАЛДААН БОЛЛОО

Арвандолдугаар жарны “илжиг” хэмээх цагаагчин төмөр туулай жилийн шинийн наймны билэгт сайн өдөр Монгол улсын Төрийн соёрхолт, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 75 насны төрсөн өдөрт зориулсан хурдан морины уралдаан Хэнтий аймгийн Дархан суманд зохиогдлоо. Уралдааныг нэрт уяач Онон мөрийн…

Дэлгэрэнгүй

БИ БАЙХГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ БИТГИЙ ТА ГАЙХ.

Энэ мөрүүдийг Р.Чойном найрагч “XXI зуун танаа” найраглалдаа бичжээ. Үнэхээр тэр их хүн хорин нэгдүгээр зуунд байхгүй ч гэсэн, дурсагдсаар, дуурсагдсаар, уншигдсаар, судлагдсаар… Үүний үргэлжлэл болгон “ӨД” сангийнхан түүний мэндэлсний 70 жилийн ойг төрсөн нутаг Дархан суманд тэмдэглэх үедээ 2006…

Дэлгэрэнгүй

МАРГААШ: 2 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР.

Өдгөөгөөс 75 жилийн тэртээ энэ өдөр буюу 1936 оны 2 дугаар сарын 10-нд бидний эрхэмлэн дээдлэгч найрагч маань хорвоод мэндэлсэн билээ. Түүхэн ойг тохиолдуулан “ӨД” Сангийн хамт олон найрагчийн төрсөн өдрийг ганцхан өдөр бус бүтэн жилийн турш тэмдэглэх тул уншигч,…

Дэлгэрэнгүй

ЭХНЭР

Сар шинийн өглөө айлын бүсгүй Шар дурдан бүсээн алдалж байгаад ороов. Шавхийсэн нуруугаа хотойж байгаад эргэв. Шанх тавьсан үсээ илбэж байгаад тольдов. Дөрвөн босоо нугалаастай хүрэн торгон дээлийн Дөлөлзөхөөр нь үзэгдэх аржгар хурган дотор Хажуу талдаа товчтой шөвгөрдүүхэн хром Хазгайдуухан…

Дэлгэрэнгүй

“БУРИАД” НАЙРАГЛАЛЫГ ГАР БИЧМЭЛ ЭХЭЭС НЬ ХЭВЛЭЖЭЭ.

…Р.Чойном манайд байх хугацаандаа аймгийн “Урагшаа” сонинд үе үе зураг, чимэглэл хийдэг байлаа. Сонины эрхлэгч Н.Хасбазар гуай ч шагналын хэдэн төгрөг өгдөг байсан юм билээ. Нэг өдөр Чойном маань “Сонин дээр ажилтай” гэж яваад хоёр хоног сураг гарсангүй. Би таньдаг…

Дэлгэрэнгүй

“АЛСЫН ХЯЗГААРЫН БАЙЛДАГЧ ТҮҮНД МИНЬ АМРАГ КАТЮШИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЭРЭЙ”

Р.Чойномын мэндэлсний  75 жилийн ойд Гай зовлон, гамшиг сүйрэл, гал утаа  дагуулсан  дэлхийн II дайны он жилүүдэд газар шороо, гал голомтныхоо төлөө амь хайрлалгүй тэмцэн тулалдаж явсан цэрэг эрсийн сэтгэлийг зөөллөн дэвтээж байсан зүйл бол ар гэр, ахан дүүсээс нь…

Дэлгэрэнгүй

ЭРДЭНЭТ ХОТЫНХОН “Р.ЧОЙНОМ” ЖҮЖГИЙН ТОГЛОХ АНХНЫ ЭРХИЙГ АВАВ.

Орхон аймгийн Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Олон улсын театрын өдрөөр А.Шартолгойн зохиол “Р.Чойном” жүжгийг өөрийнхөө тайзнаа амилуулж нээлтээ хийв. Энэ нь жүжгийн эрхийг албан ёсоор авсан анхны тохиолдол бөгөөд өөрсдийн найруулгаар дахин шинээр тавигдаж байгаа юм. “Р.Чойном” жүжгийг Д.Бэхбилэг найруулж,…

Дэлгэрэнгүй

ХАН ХЭНТИЙН ЯРУУ НАЙРГИЙН СУРГУУЛЬ

Хад бүхэн дуу цацлах Хан Хэнтийн уулс Монголын нутаг билээ. Долгио бүхэндээ уртын дууны шуранхайтай. Хэрлэн, Онон, Улз дорнын цэнхэр уулс билээ. Ариун дагшин энэхүү оронд мэндэлсэн хийгээд амьдран суугаа охид хөвгүүд дуулахын авъяасаар өвчилдөг нь бурхны зураг буй за.…

Дэлгэрэнгүй
Back To Top